Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2020 оны 7 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 7 дугаар сард Сэлэнгэ-Зүүнбүрэн, Сэлэнгэ-12 дугаар зөрлөгөөс 2 удаа, Орхон-Орхон, Орхон-Шаамар, Орхон-Сүхбаатар, Ерөө-Дулаанхаан, Ерөө-Ерөө, Ерөө-Бугант, Бугант-Бугант, Хараа–Баруунхараа, Хараа- Зүүнхараа, Хүдэр-Хүдэр, Хиагт-Алтанбулаг хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ мөрний Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 193.4–237.8 мг/л-т хэлбэлзэж, Сэлэнгэ-12 зөрлөгийн цэгээс авсан усны сорьцонд перманганатын исэлдэх чанар 2.40 дахин, фосфор 1.20 дахин, аммони азот 2.0 дахин, нитрит 5.50 дахин стандартаас давж бохирдсон байна. Дээж авах үед голын ус үертэй байсан ба голын усны түвшин 392 см байв.
Орхон гол, Орхон голын Орхон, Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 154.4–345.0 мг/л-т хэлбэлзэж, Орхон-Шаамар, Орхон–Сүхбаатар цэгээс авсан усны сорьцонд перманганатын исэлдэх чанар 12.80–3.15 дахин, Орхон–Орхон, Орхон–Шаамар цэг дээр нитритийн агууламж 1.05 – 1.20 дахин, Орхон–Орхон цэг дээр аммони азот 1.08 дахин, Орхон–Сүхбаатар цэг дээр аммони азот 1.28 дахин, фосфор 1.58 дахин, перманганатын исэлдэх чанар 3.15 дахин тус тус стандарт хэмжээнээс давж бохирдсон байна.
Туул гол. Туул голын Орхонтуул хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 370.4 мг/л, 7-р сарын 08-ны дээжинд аммони азотын агууламж 2.82 дахин, нитрит 6.45 дахин, фосфор 1.65 дахин тус тус стандарт хэмжээнээс давж бохирдсон байна
Ерөө гол Ерөө голын Ерөө-Бугант, Ерөө-Ерөө, Ерөө-Дулаанхаан хяналт шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 54.6–66.2 мг/л, усны орчин 6.89–7.34 сул шүлтлэг ба хатуулаг нь 0.59–0.84 мг•экв/л стандарт хэмжээнээс давсан бохирдолгүй байна.
Бугант гол Бугант голын усны эрдэсжилт 121.6 мг/л ба хатуулаг 1.04 мг•экв/л зөөлөн устай Бугант- Бугант харуулын орчмоос авсан 7-р сарын 08-ны дээжинд аммони азотын агууламж 1.56 дахин, нитрит 5.0 дахин, фосфор 1.69 дахин ХА-аас давж бохирдсон байсан ба бусад бодисын агууламж стандартын дагуу байна.
Хараа гол Хараа голын Хараа-Баруунхараа, Хараа-Зүүнхараа дээд, Хараа–Зүүнхараа доод хяналт шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 114.3–189.7 мг/л, усны орчин 6.63-7.9 саармаг ба хатуулаг нь 1.30–2.31 мг•экв/л хооронд хэлбэлзэж байна. Бохирдуулах бодисын агууламж Хараа–Зүүнхараа доод цэг дээр перманганатын исэлдэх чанар 1.14 дахин ХА-аас давж бохирдсон ба бусад ус бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Хүдэр гол Хүдэр голын Хүдэр хяналт шинжилгээний цэгээс 1 усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүдэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 97.1 мг/л байна. 7–р сарын дээжинд хийсэн шинжилгээний дүнгээр бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна
Хиагт гол Хиагт гол ОХУ-ын Хиагт хотын дундуур Кяхта нэртэйгээр урсан Монголд урсан орж ирдэг бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутгаар урсан өнгөрдөг. Хиагт голын ус эрдэсжилт өндөртэй 512.7 мг/л, голын усан дахь хүчилтөрөгчийн горим алдагдсан, аммонийн азот 11.26 дахин, нитрит 43.50 дахин, фосфор 5.28 дахин, ПИЧ–1.35 дахин тус тус стандарт хэмжээнээс давж бохирдсон байна.
Бугант гол, Бугант-Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 73.8 мг/л, усны стандарт хэмжээнээс давсан бохирдол илрээгүй байна
Сэлэнгэ аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдолын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Гол, мөрний Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ- Зүүнбүрэн |
- |
- |
3.90 |
0.24 |
0.005 |
0.093 |
2 |
Сэлэнгэ- 12-р зөрлөг /10-нд/ |
8.70 |
2.9 |
5.10 |
0.19 |
0.041 |
0.041 |
3 |
Сэлэнгэ- 12-р зөрлөг /20-нд/ |
7.50 |
2.6 |
24.00 |
1.00 |
0.110 |
0.120 |
5 |
Орхон-Шаамар |
8.40 |
1.8 |
12.80 |
0.24 |
0.018 |
0.041 |
6 |
Орхон-Сүхбаатар |
8.55 |
2.7 |
31.50 |
0.64 |
0.021 |
0.158 |
7 |
Орхон - Орхон |
|
|
4.65 |
0.51 |
0.024 |
0.098 |
8 |
Бугант- Бугант |
- |
- |
3.30 |
0.48 |
0.020 |
0.055 |
9 |
Ерөө - Бугант |
|
|
5.60 |
0.18 |
0.003 |
0.013 |
10 |
Ерөө - Ерөө |
|
|
5.70 |
0.28 |
0.015 |
0.028 |
10 |
Ерөө - Дулаанхаан |
|
|
5.25 |
0.28 |
0.007 |
0.029 |
11 |
Хараа – Баруунхараа |
|
|
5.40 |
0.30 |
0.025 |
0.086 |
12 |
Хараа – Зүүнхараа дээд |
|
|
6.00 |
0.24 |
0.023 |
0.010 |
13 |
Хараа – Зүүнхараа доод |
|
|
11.40 |
0.30 |
0.015 |
0.082 |
14 |
Хүдэр - Хүдэр |
|
|
5.10 |
0.30 |
0.010 |
0.042 |
15 |
Туул - Орхонтуул |
|
|
12.0 |
1.41 |
0.129 |
0.165 |
16 |
Хиагт - Алтанбулаг |
12.90 |
5.1 |
13.50 |
5.63 |
0.870 |
0.528 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6-аас багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Сэлэнгэ аймгийн ЗДТГазрын захирамжын дагуу хаягдал усанд хийх шинжилгээний ажлыг түр зогсоож автомат тохируулга дээр тавигдсан байгаа тул дээж аваагүй .
3. Агаарын хяналт шинжилгээ
Сүхбаатар суманд агаарын бохирдол, стандарт хэмжээнээс хэтрээгүй байна. Агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.024 мг/м3, хамгийн их агууламж 0.039 мг/м3, хамгийн бага 0.011 мг/м3 Хүхэрлэг хийн дундаж агууламж 0.004 мг/м3, хамгийн их агууламж 0,007 мг/м3 байна. хамгийн бага нь 0.002 мг/м3, нийт тоосны дундаж агууламж 0.094 мг/м3 хамгийн их 0.132 мг/м3 бага нь 0.053 мг/м3 , РМ10 тоосонцорын дундаж 0.096 мг/м3, их нь 0.110 мг/м3, бага 0.076 мг/м3 байна.
Мандал суманд агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.028 мг/м3, хамгийн их агууламж 0.054 мг/м3, хамгийн бага нь 0.009 мг/м3 хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.004 мг/м3, хамгийн бага нь 0.001 мг/м3 байна.
Дүгнэлт.
Сэлэнгэ аймгийн гадаргын усны 2020 оны 7 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Сэлэнгэ, Орхон, Туул голууд үертэй байсан учраас зарим бохирдолын элементүүд ХА–аас давж бохирдсон. Хиагт голын усанд аммони азот хэмжээ 11.26 дахин, нитритийн хэмжээ 43.50 дахин, фосфорын хэмжээ 5.28 дахин стандартаас давж бохирдсон байна. 7-р сарын шинжилгээний дүнгээр хамгийн их бохирдолтой гол Хиагт гол байлаа.
Сүхбаатар, Мандал агаарын чанарын харуул дээр нийт 80 удаа агаар бохирдуулагч түгээмэл хий азотын давхар исэл, хүхэрлэг хий гэсэн 2 элементээр дээж авч шинжилгээ хийж агаарын чанарын индексийн үнэлгээгээр үнэлж үзэхэд цэвэр ангилалд байна.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ